Японы Окаяама Какэ Гакүэн (Какэ Боловсролын Институт) Окаяма Шинжлэх Ухааны Их Сургууль, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Рекруйт ХХК, Китабулган ХХК нь хамтран ЕБС-ийн сурагчид болон Коосэн сургуулийн сурагчдын дунд 2 дахь удаагаа Япон хэлний уран илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.