ЕРӨНХИЙ БОЛОВРОЛЫН ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛИЙН 1-Р АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ
ХҮСЭЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД
Тус сургууль нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн А/200 дугаар тушаал гарснаас үүдэн, 6 настнаас элсэлтийн шалгалт авахыг түр хугацаагаар хойшлуулсан байсан билээ.
Энэ жил 2019-2020 оны хичээлийн жилийн 1-р ангид 6 настай хүүхэд элсүүлэх элсэлтийн сорил шалгаруулалтыг 1 өдөрт багтаан явуулж, ирэх хичээлийн жилээс 1-р ангийн элсэлтийг өөр арга, хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв. Шинэ Монгол Харүмафүжи сургууль болон Шинэ Монгол сургуулийн элсэлт нэг цагт, зэрэг явагдах тул давхар бүртгэхгүй.
1. БҮРТГЭЛ:
1.1 05 сарын 15,16,17-ны өдрийн 09:00-17:00 цагт сургуулийн 1 давхарт бүртгэнэ. Бүртгүүлэх өдөр хүүхдээ авчрах шаардлагагүй.
1.2 Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг авчирна. Үүнд:
1.2.1 хүүхдийн цээж зураг(4х6см) - 2 ширхэг
1.2.2 хүүхдийн төрсний гэрчилгээ
1.2.3 бүртгэлийн хураамж 10.000 төгрөг
1.3 Бүртгэлд 2013 оны 01 сарын 01-ээс 2013 оны 12 сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана.
2. СОРИЛ
2.1 05 сарын 19-ний өдөр ярилцлагын болон ярилцлагын бус сорил авна.
2.2 Сорил дараах цагийн хуваарийн дагуу, нийт 2 цаг үргэлжилнэ. Үүнд:
2.2.1 1-р ээлж 09:00-11:00 цагт
2.2.2 2-р ээлж 12:30-14:30 цагт
2.2.3 3-р ээлж 16:00-18:00 цагт
2.3 Хүүхдүүд сорил эхлэхээс өмнө ангидаа орж, байр суудлаа эзэлсэн байх тул эцэг эхчүүд хүүхдээ сорил эхлэх цагаас 30 минутын өмнө сургууль дээр авчирсан байна. Цагаас хоцорвол сорилд хамруулахгүй.
2.4 Сорилын гүйцэтгэлийн дүнгээр эхний 72-т жагссан хүүхдийг ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуульд элсэн суралцуулна.
3. ДҮН МЭДЭЭ:
3.1 Сорилын дүнг 05 сарын 20-ны өдрийн 09:00 цагт сургуулийн фэйсбүүк хуудас, вебсайтаар мэдээлж, сургуулийн үүдэнд цаасаар хэвлэж гаргана.
3.2 Сорилын гүйцэтгэлийн дүнгээр эхний 72-т жагссан хүүхдүүд эцэг эхийн хамт 05 сарын 20-ны өдрийн 16:00 цагт сургуулийн алдрын танхимд сургуулийн захиргааны уулзалт ярианд оролцоно. Ярианы дараа тус сургуульд элсэн суралцах батламж гардуулна.
3.3 Сорилын дүнгээр эхний 72-т багтаагүй хүүхдийн эцэг эх хүүхдийнхээ даалгавартай танилцах зайлшгүй шаардлагатай бол 05 сарын 21-ний өдрийн 09:00-15:00 цагт сургуулийн захирлын өрөөнд ирж, танилцаж болно.
Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн захиргаа
2019.05.12