Сургуулийн барилгын барих шав тавих ёслол болж, Н.Эрдэнэбат, Н.Дорж лам тэргүүтэй, лам хуварга болон үүсгэн байгуулагчдын гэр бүл, ахан дүүс, Ж.Галбадрах захирал, "Түмэн Амгалан Өргөө" ХХК-ийн захирал Д.Лхагвадорж, сургуулийн дэд захирал Н.Өлзийсайхан, Г.Содгэрэл нар оролцлоо.
НЗД-ын А/790 захирамжаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
Улсын комисс сургуулийн барилгыг хүлээн авлаа.
Сургуулийн нээлтийн үйл ажиллагаа болов. Нээлтэд үүсгэн байгуулагчдаас гадна нийт 2000 гаруй багш, сурагчид, тэдний эцэг эх, хүндэт зочид төлөөлегчид оролцов.
Сургуулийн анхдугаар намрын спартакиад "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д болов.
Боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийж, БСШУСЯ-наас "БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа.
Японы NHK телевизийн нэрт сурвалжлагч, боловсрол шүүмжлэгч Оги Мама зочилж багш сурагчидтай уулзалт хийв.
XIV далай ламын эмч, анагаах ухааны доктор Берри Керзин зочилж, багш сурагчдад "Энэрэл, нигүүлсэхүйн сэтгэлээр хүнийг хүмүүжүүлж, хөгжүүлэхүй" сэдвээр лекц уншлаа.
ОУ-ын "Найрмадал" зусланд 1,2,3 дугаар ангийн 360 сурагч анхны "Би том боллоо" хөтөлбөрт хамрагдав.
Японд багш нарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр эхэлж, зургийн багш Ц.Галбадрах хамрагдав.
I үеийн 4 сурагч, математикийн багш Л.Мягмар-Очирын хамт Японд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдав.
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багт анхны "Хөдөлмөр зуслан" хөтөлбөр хэрэгжив.
"Анхны Торгон" хил хөтөлбөр хэрэгжив. Дорноговь аймгийн Эрдэнэ сумд байрлах Хилийн цэргийн 0129-р ангид ахлах сургуулийн 1-р үеийн сурагчид хамрагдав.
Анхны "Говь" хөтөлбөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд хэрэгжиж, ахлах сургуулийн II үеийн сурагчид хамрагдав.
"Урлагийн их танхим"-ын нээлтийн үйл ажиллагаа болов. Энэхүү урлаг заал нь 319 хүний багтаамжтай, 320м2 хэмжээтэй хувцас солих өрөөтэй бөгөөд 4:3 хэмжээтэй LED дэлгэц, бүрэн гэрэлтүүлэг хийгдсэн зэрэг онцлог давуу талуудтай.
Япон улсын Чибу мужийн "Reitaku" ИС-ийн захирал Хориучитэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. /1 уеийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа нар 100% тэтгэлэг авав./
"Спорт заалны нээлт"-ийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдав. Тус нээлтэд олимпийн аварга Н.Тувшинбаяр, МУГТ Ц.Шаравжамц, Никитон хамтлаг, Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Жаргалсайхан, сагсан бөмбөгийн лигийн багууд, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпийн эрх авсан эмэгтэй баг тамирчид оролцов.
Цахим сургалт зохион байгуулж, нийт 1575 цахим хичээл заагдлаа.
Карьер хөгжлийн төв байгуулагдав. /Анхны мэргэжилтэн Г.Ууганцэцэг/
МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх зочлов.
Анхны суурь боловсролын гэрчилгээг III үеийн 82 сурагчдад гардуулах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулав
V ангид "Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр" анх удаа хэрэгжиж эхэллээ. /Хөтөлбөрийн зөвлөх Т.Цолмон, багш Б.Болор-Эрдэнэ, Э.Цасчимэг, Д.Ууганцэцэг/
Анхны "Боролдой" хөтөлбөр Дархан-Уул аймгийн Орхон сумын ЕБС дээр хэрэгжиж нийт 90 сурагч хамрагдав.
Сургуулийн ойрын 10 жилийн зорилгыг "ЗӨВ, САЙН СУРГУУЛЬ" болно хэмээн тодорхойлов.
Анхны төгсөлт болж, I үеийн 116 сурагч "Эрдмийн баяр"-аа тэмдэглэн, бүрэн дунд боловсролын гэрчилгээг гардан авсан төдийгүй, ЭЕШ-аар ХУД-тээ тэргүүлж, нийслэлд V байр эзлэв.
Японы ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр болох Монбушогийн шалгалтад анхны 3 сурагч тэнцэв. /1-р үе Т.Номунбилэгт, Ө.Халиун, О.Эрхэс/
Анхны дижитал зургийн цомог гаргалаа / 1-р үe, AR технологи/
V ангид мэдээлэл зүйн хичээлийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.
Сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Галбадрах багш МУГБ боллоо
Улсын олимпиадын анхны аварга сурагч төрлөө. /II үеийн 12-3 ангийн сурагч А.Нарансолонго газар зүйн улсын олимпиадад тэргүүн байр эзэлж, аварга боллоо./
Японы гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса сургуульд зочлов.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески сургуульд зочлов.
2-р үеийн 126 сурагч төгсөв. ЭЕШ-ын дүнгээр нийслэл болон улсад 5-р байр, 8 сурагч ЭЕШ 800 оноо авлаа.
Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши болон Япон улсын Либерал ардчилсан намын гишүүд, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Цүтому Табакэ зэрэг тэргүүтэй Японы бизнес, хувийн хэвшлийн төлөөлөл болох 80 гаруй зочид Шинэ Монгол Харүмафүжи сургуулиар айлчлав. Түүнчлэн, хоёр орны Ерөнхий сайд нарын тунхагласан "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил"-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод тарих” төслийн хүрээнд ирсэн зочид сурагчидтай хамтран мод тарьж, сурагчдын мөрөөдөл, зорилгын тухай чөлөөт яриа өрнүүлэв.
Бага сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөл ашиглалтад оров. /8894м2 талбай, 49 анги танхим, спорт болон бүжгийн 2 заал/
Шинэ Монгол Харүмафүжи цэцэрлэгийн нээлт болж, анхны эрхлэгчээр Г.Ганчимэг томилогдов.
Даамны дэлхийн аварга төрөв. /Өсвөр үе, залуучуудын ангилал IV үеийн 11-3 ангийн сурагч Н.Лхагвадолгор/
Улсын олимпиадын анхны аварга багш төрлөө. /Газар зүйн багш Б.Ванчигдорж АЛТАН МЕДАЛЬ, Нийгмийн ухааны багш Г.Золзаяа МӨНГӨН МЕДАЛЬ, Монгол хэлний багш О.Сунжидмаа ХҮРЭЛ МЕДАЛЬ, мөн сурагчдаас 12-р ангийн төрөлд 11-2 ангийн сурагч М.Менхжаргал анги дэвшин оролцож АЛТАН МЕДАЛЬ, Бэлтгэсэн багш Э.Энхжаргал, 9-р ангийн төрөлд 9-2 ангийн сурагч А.Намуун МӨНГӨН МЕДАЛЬ Бэлтгэсэн багш Б.Ванчигдорж тус тус хуртлээ./