card

Карьер Хөгжлийн Төв Сурагчдыг өөрийнхөө ирээдүйн зорилгыг тодорхойлж, сонирхол, хүсэл мөрөөдлөө олж, түүнийгээ бодитоор биелүүлэх арга замыг эрэлхийлэхэд туслах, мэргэжлээ сонгох, өөрийгөө олж нээхэд нь туслах зорилготой.

Номын сан нь тус сургуулийн багш, уншигчдад хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, мэдлэг боловсролоо хєгжvvлэх түшиц газар нь байж цахим мэдээллийн нээлттэй ая тухтай орчинг бүрдүүлэн үйлчлэхэд оршино.

Үндсэн зорилтууд:

1.Уншлагын танхимууд, ажлын байр, номын фондын ая тухтай орчинг бүрдүүлэх

2.Номын бүртгэл, тооцоог дүрэмд нийцүүлэн хийх

3.Ном сурах бичгийг жил бүр сургалтын хөтөлбөрийн дагуу бүрдүүлэх

4.Уншлага үйлчилгээ /ном олголт/ үзүүлэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлж ажилладаг.

2023-2024 оны хичээлийн жилийн хувьд, ШМХФ сургууль нь Япон улсын 4 их, дээд сургууль, 2 мэргэжлийн сургууль, 3 ахлах болон дунд сургуультай албан ёсоор хамтран ажиллаж байна.

Үүнд:

  • Рэйтакү их сургууль (2020.03.25)
  • Жоосай Олон улсын их сургууль (2021.03.13)
  • Токио Касэй их сургууль
  • Канай эрдмийн хүрээлэн (2023.03.22)
    • Фүкүй технологийн их сургууль
    • Фүкүй мужийн эмчилгээ, нийгмийн халамжийн мэргэжлийн сургууль
    • Фүкүй амттан үйлдвэрлэлийн мэргэжлийн сургууль
    • Фүкүй ахлах, дунд сургууль
  • Нийгата мужийн Санжоо ахлах сургууль (2023.06.05)
  • Хамамацү Кайсэйкан ахлах, дунд сургууль (2023.09.01)

 

Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд Рэйтакү их сургуульд 1-р үеийн 2 төгсөгч болох Б.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа, Жоосай Олон улсын их сургуульд 2-р үеийн 2 төгсөгч болох Б.Ганжаргал, Э.Билгүүн нар тус тус амжилттай суралцаж байна. Түүнчлэн Рэйтакү их сургуулиас 2022-2023 оны хичээлийн жилийн зуны амралтаар зохион байгуулагдсан “Зуны сургалт”-нд Боловсролын тэнхимийн 3-4-р дамжааны 4 оюутан манай сургуульд хүрэлцэн ирж, сурагч хүүхдүүдэд Япон хэл, соёлын хичээлийг заасан юм.

Багшлах дадлагын хүрээнд 2023 оны 6-р сард Математикийн багш Б.Энхболд, Биологийн багш Б.Идэрмөрөн нар Санжоо ахлах сургуульд 4 долоо хоногийн хугацаатай танилцах дадлага хийгээд ирлээ. Удахгүй 2023-2024 оны хичээлийн жилийн өвлийн амралтаар Санжоо хотын бага сургуульд бага ангийн багш болон биеийн тамирын багш нарын дадлагажигч хөтөлбөр зохион байгуулагдана. Мөн зуны амралтаар ахлах ангийн сурагчдад зориулсан сурагч солилцоо болон Япон орны соёл, ёс заншилтай танилцах аялал, хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хувь нэмэр оруулах зорилгоор улс төр, урлаг, спорт, боловсрол, бизнесийн салбарын олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирдэг. Төлөөлөл болгон дурдахад Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Парламентийн гишүүн Хаяаши Мото, АНУ элчин сайд Майкл С.Клечиски, Японы Олон улсын нэгдсэн урлагийн хамтын ажиллагааны холбооны уран бүтээлчид, Япон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Ямашита Ясүхиро, Нийгата мужийн захирагч Ханазүми Хидэёо нар айлчлан ирж байлаа.

ШМХФ сургууль нь хичээл сурлагын үзүүлэлтээрээ тэргүүний бөгөөд цаашид Япон улсад суралцах хүсэлтэй боловч санхүү, эдийн засгийн хувьд хүндрэлтэй тулгардаг төгсөгчдөдөө зориулж Олон улсын тэтгэлгийн сангуудтай мөн хамтран ажилладаг. Одоогоор Ясүда тэтгэлгийн сан, Юмэ сан, Харүмафүжи тэтгэлэг, Нитори олон улсын тэтгэлгийн сан, Мабүчи Олон улсын тэтгэлгийн сан зэрэг сангуудтай хамтран ажиллаж нийт 5 төгсөгчдөд тэтгэлэг олгож байна.

Гадаад багшийн хувьд нийт 3 багштай. Япон улсаас 2 багш хүрэлцэн ирж, Япон хэл болон Зураг технологийн хичээлийг тус тус зааж байна. Мөн Филиппин улсаас ирсэн багш Англи хэлний 1 багштай.

Хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн ажлыг сэтгэл зүйн, шинжлэх ухааны мэдлэг, үндэслэл тооцоотой зохион байгуулж тухайн сурагчийн оюун ухааны чадамж, авьяас, чадвар, хувийн онцлог, нөөц боломжийг дээд зэргээр нээн хөгжүүлэх нь сургуулийн сэтгэл зүйн албаны боловсролын системд гүйцэтгэдэг гол үүрэг юм. Сургуулийн сэтгэл зүйчид нь сурагч хүүхдүүдийн сургуульд элсэн орохоос төгсөх хүртэл сургалт, хүмүүжлийн болон бусад асуудлыг шийдэхэд шууд бусаар оролцдог.

Сургуулийн сэтгэл зүйч хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хурд, хувь хүний шинж чанарыг системтэйгээр ажиглан судалж, сургалт хүмүүжлийн ажилдаа анхаарах, тохиромжтой зөвлөгөөг багш, эцэг эхчүүдэд өгч, хэрэгжилтийг хянадаг.

Хүсэлт илгээх