ХИМИ БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН “БАГИЙН ОЛИМПИАД-2019”-д  АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Физик Байгалийн ухааны боловсролын төв” ТББ, МУБИС, МУИС –ийн эрдэмтэн багш нар хамтран зохион байгуулдаг “БҮХ НИЙТИЙН ХИМИ, БИОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” “БАГИЙН ОЛИМПИАД” нь 3 дахь жилдээ хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын нийслэл гэсэн  2 ангиллаар зохион байгуулагддаг юм.

Энэхүү олимпиад нь хими, биологийн боловсролын стандарт болон 8-12-р ангийн шинэчилсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сурах бичгийн агуулгын хүрээнд сурагчид баг болон оролцдог бөгөөд 1 багт 20 сурагч хамрагдана.

Энэ хичээлийн жилд манай сургуулиас химийн хичээлээр 8,10-р ангийн 2 баг, биологийн хичээлээр 10-р ангийн 2 баг нийт 80 сурагчид амжилттай оролцлоо.

  • Химийн хичээл: 8-р ангийн баг -1-р байр “АЛТ” медаль, цом, өргөмжлөл. Бэлтгэсэн багш Б.Нарантуяа 
  • Химийн хичээл: 10-р ангийн баг 2-р байр “МӨНГӨН” медаль, өргөмжлөл Бэлтгэсэн багш Б.Нарантуяа
  • Биологийн хичээл: 10-р ангийн баг-1 “АЛТ” медаль, цом, өргөмжлөл. Бэлтгэсэн багш Б.Идэрмөрөн
  • Биологийн хичээл: 10-р ангийн баг-2 “ХҮРЭЛ” медаль, цом, өргөмжлөл. Бэлтгэсэн багш Б.Идэрмөрөн

Амжилттай оролцсон бүх багш, сурагчдадаа баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.