Тус өдөрлөгийн хүрээнд бага сургуулийн 450 сурагч шүдний үзлэг оношлогоонд хамрагдлаа.
Мөн их эмч Мухата "Шүдний өвчлөл болон амны хөндийн эрүүл мэнд" сэдэвт сургалтыг эцэг эхчүүдэд зохион байгуулж, сургалтын үеэр тус сургуулийн сурагчдын шүдний өвчлөл бага, бэхжилт нь сайн байгаа нь сургуулийн онцлог, сургуулийн соёлтой нягт холбоотой төдийгүй сургуулийн орчинд амттан, жүүс, ундаа хэрэглэсэн сурагч огт байгаагүй талаар онцолсон юм. Цаашид сурагчдын маань шүдний эрүүл мэндийн талаар хамтран ажиллах Япон улсаас хүрэлцэн ирсэн эмч нартаа талархал илэрхийлье.