
Филиппин улсын Себү арал дээр байрлах QQ English англи хэлний сургалтын төвийн IT Park салбарт ШМХФ сургуулийн 7-10 дугаар ангийн нийт 21 сурагч маань англи хэлний багш О.Цацрал, У.Цэвээндулам нараар ахлуулан 2026.07.11-2026.08.09 хооронд нийт 4 долоо хоногийн англи хэлний эрчимжүүлсэн зуны сургалтад хамрагдаад ирлээ. Сурагчид өдөр бүр 6 цагийн ганцаарчилсан хичээл, 2 цагийн групп хичээлд хамрагдахаас гадна амралтын өдрүүдээр Oslob Whale Shark, Bohol арал, Moalboal гэх мэт үзэсгэлэнт газруудаар аялаж мартагдашгүй сайхан дурсамж бүтээсэн.
Хөтөлбөрийн үр дүнд сурагчид илүү өөртөө итгэлтэй, чөлөөтэй англиар харилцах итгэлтэй болсон. Мөн гэрээсээ хол нарийн цагийн хуваарийн дагуу амьдарснаар цагийн зохион байгуулалт сайжирч, илүү хариуцлагатай байж, зөв дадалд суралцсан. Бусад гадаад орны хүмүүсийн соёлоос суралцаж, олон нийтийн газар биеэ зөв авч явах, өөр орны дүрэм журам, соёлыг мөрдөх хүндэтгэх ойлголттой болсон.
Энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн QQ English сургалтын төвийн хамт олонд халуун талархал илэрхийлж сурагчдынхаа ирээдүйн сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье ээ.











