АХЛАХ АНГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

✅11-р ангиас эхлэн "Байгалийн ухаан", "Нийгмийн ухаан"-ны анги болон хуваагдан хичээллэдэг.

✅Сонгон болон СПЕЦ курсийн хичээлүүд тусгай хөтөлбөрөөр явагддаг.

✅Япон, хятад хэлний зуны сургалтын хөтөлбөртэй.

✅Англи хэлний OXFORD-н хөтөлбөр

✅Ахлах ангидаа "Байгалийн ухаан"-ны чиглэлийн хичээлээр хавар, намрын сургалт явагддаг.

✅Хичээлийн бүх хөтөлбөрүүд 30%-ийн баяжилттай явагддаг.

СЕКЦ ДУГУЙЛАНГУУД

Ахлах ангийн 10, 11-р ангийн сурагчид 10 төрлийн дугуйлан, 9 төрлийн секц тус бүрээс нэгийг заавал сонгон 7 хоног нэг нэг удаа хичээллэдэг.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Говь хөтөлбөр

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум Зорилго: Монгол орныхоо Говийн нутгийн байгаль, ахуй амьдрал, соёлтой танилцах замаар монгол соёл,сэтгэлгээ төлөвшүүлэх, амьдрах ухааны чадварт сургах, Үеийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, бие дааж амьдрах чадварт суралцуулах

Торгон хил

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уулын хилийн цэргийн 0129 дүгээр анги Зорилго: Сурагчид эх орноо хайрлан хамгаалах эх оронч үзлийг төлөвшүүлж, Монгол бахархлаа дээдлэх тэсвэр хатуужилтай иргэн болгох, амьдрах ухааны чадварт сургах, үеийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, бие дааж амьдрах чадварт суралцуулах

Намрын ажил

Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р баг, Сөгнөгөрийн гол Зорилго: Сурагчдад эх орон байгаль орчиноо хайрлан хамгаалах, хүмүүст сайн санааны дэмжлэг үзүүлж сургах, амьдрах ухааны чадвар болон хөдөлмөрт сургах, үеийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын уур амьсгалыг бий болгох, бие дааж амьдрах чадварт суралцуулах

Хүүхдэд ээлтэй орчин

СУРАГЧДЫН НЭГ ӨДӨР

Өглөөний уулзалт

Өглөөний уулзалт

Сурагчид өглөөний хичээлийн өмнө цугларч, багш болон ангийн найзуудтайгаа уулзан өдрийг эхлүүлнэ.

Хичээлийн цаг

Хичээлийн цаг

Өглөөний анхны хичээлүүдэд сурагчид математикаас эхлээд урлаг хүртэл төрөл бүрийн хичээл үзнэ.

Завсарлага ба хооллох цаг

Завсарлага ба хооллох цаг

Сурагчид завсарлагааны үеэр найзуудтайгаа тоглон, цайны газарт амттай хоол иднэ.

Үдийн дараах хичээлүүд

Үдийн дараах хичээлүүд

Спортын хичээл болон төсөлт ажил хийх зэрэг идэвхтэй үйл ажиллагаанд оролцоно.

Чөлөөт цаг ба хобби хөгжүүлэлт

Чөлөөт цаг ба хобби хөгжүүлэлт

Сурагчид спорт, урлагийн дугуйлан болон бусад сонирхлын хичээлд оролцож өөрийгөө хөгжүүлнэ.

Өдрийн төгсгөл

Өдрийн төгсгөл

Сурагчид өдрийг дүгнэж, гэрийн даалгавар болон ирэх өдрийн төлөвлөгөөгөө боловсруулна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хурал, өдөрлөг, спорт тэмцээн, гуравласан уулзалт

  • Дунд сургуулиас ахлах сургуульд шилжин орох энэ үед сурагчид маань мэргэжил, сургуулийн сонголт, ирээдүйн төлөвлөгөө зэрэг томоохон шийдвэр гаргах шаардлагатай болдого. Иймээс "Эцэг эх, асран хамгаалагчдын нэг өдөр"-ийг 10-р ангид зохион байгуулдаг.
  • Хагас жилээр эцэг эх, асран хамгаалагч, сурагч, багш нарын хамтарсан "Гуравласан уулзалт" тогтмол хийгддэг. Энэ уулзалтаар эцэг эх, асран хамгаалагч, сурагч, мэргэжлийн багш нартай нэг бүрчлэн уулзаж, сургалт хүмүүжлийн ахиц, дэвшлийг ярилцдаг.
  • Эцэг эх, асран хамгаалагч нарын хурал намар, хавартаа тус тус нэг удаа хийгддэг.