ГАДААД ХАРИЛЦАА

Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь олон улсын боловсролын хамтын ажиллагааг эрхэмлэн, Япон улсын их, дээд сургууль, ахлах сургуулиуд болон боловсролын байгууллагуудтай урт хугацааны түншлэлийн харилцааг хөгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд сурагч, багш солилцоо, соёлын харилцаа, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, суралцагчдад олон улсын түвшний боловсрол эзэмших боломжийг бүрдүүлдэг.

Бид дэлхийн боловсролын чиг хандлагыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, олон улсын сэтгэлгээтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай иргэдийг төлөвшүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж байна.

Хамтын ажиллагаа

Гадаадын их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагаа

2020.03.25

Рэйтакү их сургууль

2021.03.13

Жоосай Олон улсын их сургууль

Partner

Токио Касэй их сургууль

2023.03.22

Канай эрдмийн хүрээлэн

Partner

Фүкүй технологийн их сургууль

Partner

Фүкүй мужийн эмчилгээ, нийгмийн халамжийн мэргэжлийн сургууль

Partner

Фүкүй амттан үйлдвэрлэлийн мэргэжлийн сургууль

Partner

Фүкүй ахлах, дунд сургууль

2023.06.05

Нийгата мужийн Санжоо ахлах сургууль

2023.09.01

Хамамацү Кайсэйкан ахлах, дунд сургууль

лого

КАРЬЕР ХӨГЖИЛ

Карьер хөгжлийн төв нь сургуулийн олон улсын жишигт нийцсэн боловсролын бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ сурагч бүрийн ирээдүйн боловсрол, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой ажилладаг. Бид сурагчдыг өөрийн сонирхол, авьяас чадвар, зорилгодоо нийцсэн мэргэжил, их дээд сургуулиа зөв сонгоход нь чиглүүлж, дотоодын болон олон улсын боловсролын байгууллагуудад амжилттай элсэн суралцах боломжийг бүрдүүлдэг.

Энэ хүрээнд сурагчдад дунд ангиас нь эхлэн мэргэжил сонголтын зөвлөгөө өгч, карьер төлөвлөлт, хувь хүний хөгжлийг дэмжих олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Мөн дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудын элсэлт, сургалтын онцлог, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж, ирээдүйн зорилгоо тодорхойлоход нь тусалдаг.

Түүнчлэн Япон болон бусад улс орны их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, сурагчдад олон улсын боловсролын орчинтой танилцах, солилцооны хөтөлбөрт хамрагдах, хүссэн сургуульдаа зорилготойгоор бэлтгэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр төгсөгчид дотоодын болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад амжилттай элсэн суралцах суурийг тавьж байна.

Үйл ажиллагааны 5 чиглэл

Сурагчдынхаа ирээдүйг цогцоор нь дэмжих бидний хөтөлбөрүүд

Мэргэжил сонголтын хөтөлбөр

Өөрийгөө танин мэдэх, ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн цогц хөтөлбөр.

Self-awareness сургалт
Мэргэжил танилцуулга
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
01