Бидний түүх

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Сүмогийн Их Аварга Д.Бямбадорж анх 2014 онд Монгол, Япон 2 улсын сургалтын сайн арга, туршлагыг нэгтгэсэн сургууль байгуулах мөрөөдөлтэй болж, улмаар 2015 онд Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багшид мөрөөдлээ хэлж, олон удаа уулзаж, зөвлөгөө авсны үндсэн дээр 2016 оны 10-р сард хамтран ажиллахаар тохиролцож, Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийг байгуулахаар шийдэлд хүрсэн байна.

2017 оны 3-р сард Шинэ Монгол сургууль дээр 1 болон 6-р ангиудад туршилтын анги нээхээр болж, элсэлтийн шалгалт зохион байгуулсан.
Уг шалгалтад нийт 512 хүүхэд бүртгүүлсэн ба анги танхимийн багтаамжаас хамааран 108 эрх, 108 суваргыг бэлгэшээж, 1 ба 6-р ангиуддаа тус бүр 4 бүлэгт 108, 108 сурагч элсүүлэн, 1-р ангийн 2 бүлэг нь 30 сурагчтай, 2 бүлэг нь 24 сурагчтай, 6-р ангийн 2 бүлэг нь 30 сурагчтай, 2 бүлэг нь 24 сурагчтай, 13 багштайгаар хичээллэж эхэлсэн.

2018 оны 08 сарын 21-ний өдөр сургуулийн барилга ашиглалтад хүлээж авах улсын комисс ажиллаж, 2018.08.31-нд комисс хүлээн авч сургуулийн маань барилга ашиглалтад орсон.

Улмаар 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг 2018.09.01-нд, сургуулийн шинэ байрны нээлттэй хамт зохион байгуулж, анхны 13 багш дээр нэмж 30 багш, 23 ажилтан авч, 1, 6, 10-р ангийн 4 бүлэгт, 3, 8-р ангийн 2 бүлэгт сурагч элсүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд 24 бүлэгт 726 сурагч, 43 багш, 23 ажилтантайгаар анхны хичээлийн жилээ эхлүүлж байсан түүхтэй.

ӨРГӨЖИН ХӨГЖСӨН НЬ

1

2017-2018

740 сурагч

2

2019-2020

1180 сурагч

3

2020-2021

1470 сурагч

4

2021-2022

1500 сурагч

5

2022-2023

1530 сурагч

6

2023-2024

1595 сурагч

2017-2018 / 2018-2019

I анги 4 бүлэг 108
VI анги 4 бүлэг 108
ШМС дээр нээсэн

I анги 4 бүлэг 120
II анги 4 бүлэг 120
III анги 2 бүлэг 60
VI анги 4 бүлэг 120
VII анги 4 бүлэг 120
VIII анги 2 бүлэг 60
X анги 4 бүлэг 140

2019-2020

I анги 4 бүлэг 120
II.Анги 4 бүлэг 120
III.Анги 4 бүлэг 120
IV.Анги 3 бүлэг 90
VI.Анги 4 бүлэг 120
VII.Анги 4 бүлэг 120
VIII.Анги 4 бүлэг 120
IX.Анги 3 бүлэг 90
X.Анги 4 бүлэг 140
XI.Анги 4 бүлэг 140

2020-2021

I анги 4 бүлэг 120
II анги 4 бүлэг 120
III.Анги 4 бүлэг 120
IV.Анги 4 бүлэг 120
V.Анги 3 бүлэг 90
VI.Анги 4 бүлэг 120
VII.Анги 4 бүлэг 120
VIII.Анги 4 бүлэг 120
IX.Анги 4 бүлэг 120
X.Анги 4 бүлэг 140
XI.Анги 4 бүлэг 140
XII.Анги 4 бүлэг 140

2021-2022

I анги 4 бүлэг 120
II.Анги 4 бүлэг 120
III.Анги 4 бүлэг 120
IV.Анги 4 бүлэг 120
V.Анги 4 бүлэг 120
VI.Анги 4 бүлэг 120
VII.Анги 4 бүлэг 120
VIII анги 4 бүлэг 120
IX.Анги 4 бүлэг 120
X.Анги 4 бүлэг 140
XI.Анги 4 бүлэг 140
XII.Анги 4 бүлэг 140

2022-2023

I анги 4 бүлэг 120
II.Анги 4 бүлэг 120
III.Анги 4 бүлэг 120
IV.Анги 4 бүлэг 120
V.Анги 4 бүлэг 120
VI.Анги 5 бүлэг 150
VII.Анги 4 бүлэг 120
VIII.Анги 4 бүлэг 120
IX.Анги 4 бүлэг 120
X.Анги 4 бүлэг 120
XI.Анги 4 бүлэг 140
XII.Анги 4 бүлэг 140

2023-2024

I анги 4 бүлэг 120
II.Анги 4 бүлэг 121
III.Анги 4 бүлэг 126
IV.Анги 4 бүлэг 125
V.Анги 4 бүлэг 127
VI.Анги 5 бүлэг 152
VII.Анги 5 бүлэг 147
VIII.Анги 4 бүлэг 122
IX.Анги 4 бүлэг 123
X.Анги 5 бүлэг 175
XI.Анги 4 бүлэг 136
XII.Анги 4 бүлэг 129

2024-2025 оны хичээлийн жилд хичээлийн 3 байр /A, Б, C блок/-д 52 бүлэгт, 1700 гаруй сурагчтай, 200 гаруй багш, ажилчидтай болж өргөжин хөгжиж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Уриа үг

БИДНИЙ УРИА

ЭРЭЛХИЙЛ

Сурах арга барил эзэмшиж чадвал амжилттай суралцана. Үүний тулд ЭРЭЛХИЙЛЭГЧ байх ёстой.

ЭРГЭЦҮҮЛ

Сурсан мэдлэг, олж авсан мэдээллээ сайтар ЭРГЭЦҮҮЛЭХ аваас бүтээлц хүн болно.

ДҮҮЛЭН НИС

Бүтээлч хүнд мөрөөдөл, тэмүүллийн жигүүр ургуулбаас амжилтын эзэн болж, улмаар ДҮҮЛЭН НИСДЭГ

Алсын хараа

"ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ ЭЗЭМШИХ МОНГОЛ ИРГЭН
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ СУРГУУЛЬ"

"Дэлхийн боловсролыг эзэмших Монгол иргэн" гэдэг нь манай сургуулийн хөтөлбөр олон улсын жишигт нийцсэн байхыг илэрхийлж байгаа. "Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль" гэдэг нь манай төгсөгчид дэлхийн аль ч орны их сургуульд олон орны хүүхэд, залуустай мөр зэрэгцэн амжилттай суралцах чадвартайг илэрхийлсэн.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго

Эрхэм зорилгын үг болгон нь бидний төгсгөж гаргахыг зорьж буй төгсөгчдөд байх цогц чадамжийг бүрэн тусгасан байхыг зорьсон.

ҮЗЭЛ САНАА

Монгол, Япон олон хүний өгөөмөр тусламж, хичээл зүтгэлийн дүнд байгуулагдсан сургуулийнхаа эхэлсэн цаг, туулсан түүхийг Шинэ Монгол Харүмафүжи сургуулийнхан бид үеийн үед бахархан өчсү.

Дэлхийд үнэлэгдэх монгол иргэн болж төлөвшихийн тулд зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдраа дайчлан өөрийгөө хөгжүүлсү.

Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн, өөрийн аз жаргалыг дархалж явсу.

Агуу түүх бүтээсэн эцэг өвгөд, амжилтын эзэд болсон номын ахан дүүсээ дээдэлж, шударга ёс, хүн байгалийн шүтэн барилдлага, хүмүүн төрөлхтөний эв нэгдэл, энхтайвныг эрхэмлэсэн Монгол улсыг цогцлоосу.

Сургуулийн сүлд дуу

  • Нартай хамт оюун билиг минь сэрж
  • Нартай хамт миний ертөнц гэрэлтэж
  • Нартай хамт бидний сургууль тосож
  • Нартай хамт аз жаргал минь мандана аа
  • Дэлхийн энтэй сургуулийн минь
  • Дээдлэх нэр Шинэ Монгол Харүмафүжи
  • Дэлгэр орныхоо ирээдүйг бэлтгэх
  • Дэвжих сургууль Шинэ Монгол Харүмафүжи
  • Дэлхийтэй хамт эрдэм номоо дэлгэж
  • Дэлхийтэй хамт шинжлэх ухааныг тольдож
  • Дэлхийтэй хамт авьяас билгээ тодруулж
  • Дэлхийтэй хамт бие, сэтгэлээ хөгжүүлнэ
  • Дэлхийн энтэй сургуулийн минь
  • Дээдлэх нэр Шинэ Монгол Харүмафүжи
  • Дэлгэр орныхоо ирээдүйг бэлтгэх
  • Дэвжих сургууль Шинэ Монгол Харүмафүжи
  • Ирээдүйтэй хамт эв нэгдлийг эрхэмлэж
  • Ирээдүйд багшийнхаа мөрөөдлийг биелүүлж
  • Ирээдүйд аав ээжийнхээ сургаалыг дагаж
  • Ирээдүйд эх орныхоо итгэл найдвар болно оо
  • Дэлхийн энтэй сургуулийн минь
  • Дээдлэх нэр Шинэ Монгол Харүмафүжи
  • Дэлгэр орныхоо ирээдүйг бэлтгэх
  • Дэвжих сургууль Шинэ Монгол Харүмафүжи 

Үг Д. Ган-Очир
Ая Г. Энхбаяр

АЛТАН ГУРВАЛЖИН

Сургалтын цогц хөтөлбөр

Сургалтын цогц хөтөлбөр болох "Алтан гурвалжин" нь хүүхэд бүрийг саруул ухаантай, сайхан сэтгэлтэй, эрүүл биетэй өв тэгш, тэнцвэртэй хөгжүүлэхийг хэлнэ.

БИДНИЙ 10 СОЁЛ