НАГОЯ ХОТЫН ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН ЗУНЫ ХӨТӨЛБӨР

НАГОЯ ХОТЫН ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН ЗУНЫ ХӨТӨЛБӨР

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Шинэ Монгол Харүмафүжи сургууль I.C.NAGOYA япон хэлний сургуулийн хамтарсан Япон хэл соёлын 14 хоногийн хөтөлбөр 2026.07.10-2026.07.24 хооронд 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрт ШМХФ сургуулийн ахлах ангийн 8 сурагч болон япон хэлний багш маань оролцоод ирлээ. 

Үүнд:

  • Япон хэлний багш Б.Иш
  • 9-2 ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ, Ш.Мишээл, Д.Удвал
  • 9-4 ангийн сурагч Т.Анар, Б.Анун
  • 9-5 ангийн сурагч Г.Баяржаргал, А.Энхжаргал, О.Хүслэн

Хөтөлбөрийн хугацаанд сурагчид маань үдээс өмнө япон хэлний хичээлд хамрагдаж, үдээс хойш танин мэдэхүйн ач холбогдолтой олон аялалд хамрагдахаас гадна 7 хоногийн турш япон айлд байрлан бодит орчинд нь япон хэлээ ашиглан зуны амралтаа үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Хичээлээс гадуурх үйл ажиллаагаанд:

  • Тоёота компанийн музей үзэх
  • Норитаке шаазан эдлэлийн үйлдэвртэй танилцах
  • Мэйжи тосгоны аялал
  • Томида ахлах сургуулийн сурагчидтай соёлын солилцооны хөтөлбөр
  • Nichide&Nichima дизайн урлагийн мэргэжлийн сургуультай танилцах
  • Оосү гудамжаар аялах
  • Фүкүши-Нийгмийн халамжийн их сургуультай танилцаж, үггүй харилцах лекцэнд суусан.
  • Нагоя хотын онцгой байдлын газарт очиж гамшгийн сургуулилтад хамрагдсан.
  • Нагоя усан парк
  • Нагоя цайз
  • Бийрэн бичлэгийн хичээл
  • Нагашима парк
  • Манга дизайны сургуульд очиж, өөрсдийн гараар пин хийсэн.
  • Оказака цайзад очиж, японы самүрайн түүх соёлтой танилцахаас гадна мисо шөлний музей үзсэн.

Сурагчид 14 хоногийн турш япон хэлээ бодит орчинд ашиглан харилцах, япон айлд байрлан, япон гэр бүл, шинэ найз нөхөдтэй болж, хоёр орны соёл, амьдралын хэв маягийг харилцан ойлголцож үнэ цэнтэй туршлага хуримтлуулан япон хэлний сургалтаа амжилттай төгсөн бүгд сертификатаа гардан авсан юм.  Энэ удаагийн хөтөлбөрийн үр дүнд сурагчид маань Япон улсын их дээд сургуульд элсэн суралцах ирээдүйн зорилго мөрөөдлөө улам тодорхой болгож чадсан гэдэгт итгэлтэй байна.