
ШМХФ сургууль нь Япон улсын Хюман академитай хамтран анх удаа дунд ангийн сурагчдад зориулсан 14 хоногийн япон хэл, соёлын зуны хөтөлбөрийг 7-р сарын 8-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн зорилго нь сурагчдад япон хэл, соёл, амьдралтай биечлэн танилцах боломж олгож, япон хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаашдын суралцах сонголтод урам зориг, түлхэц өгөхөд чиглэсэн.
Хөтөлбөрт Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 6 сурагч, 1 багш сургуулиа амжилттай төлөөлөн оролцоод ирлээ. Үүнд:
· Математикийн багш Б.Содхүү
· Япон хэлний багш Макита
· 8-2 ангийн сурагч Д.Төгөлдөр
· 8-2 ангийн сурагч Г.Цэнд-Аюуш
· 8-1 ангийн сурагч П.Сугаржаргал
· 9-1 ангийн сурагч А.Мөнхтулга
· 9-5 ангийн сурагч М.Хасар
· 9-5 ангийн сурагч Г.Тэмүүжин
Сурагчид хөтөлбөрийн хугацаанд япон хэлний хичээлд хамрагдаж, япон орны соёл, уламжлал, өдөр тутмын амьдралтай танилцан, бодит орчинд япон хэл, соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.
Хөтөлбөрт амжилттай оролцсон сурагчид болон багшдаа баяр хүргэж, цаашдын сурлага, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.




