Япон улсаас нүдний эмч нарын баг хүрэлцэн ирж, үзлэг хийлээ.

Япон улсаас нүдний эмч нарын баг хүрэлцэн ирж, үзлэг хийлээ.

Уншсан既読Read 37
ТүгээхShare共有する공유하기

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадоржийн урилгаар Япон улсаас нүдний эмч нарын баг хүрэлцэн ирж 2 өдрийн турш ШМХФС-ийн 1-5-р ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчид нийлсэн 1000 орчим хүнд харааны үзлэг хийлээ.

Япон улсын КЭЙО ЖҮКҮ их сургуулийн анагаах ухааны тэнхимийг нүдний эмч мэргэжлээр төгссөн эмч нар FIGHT FOR VISION ТББ-г үүсгэн байгуулж, хөгжиж буй орнуудын ард иргэдэд зориулж нүдний болор солих, нүдний үзлэг оношлогоо хийх сайн дурын үйл ажиллагааг явуулдаг. Энэхүү сайн дурын үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад тогтмол хүрэлцэн ирж, Төв аймаг болон бусад алслагдсан аймаг, сумдын ард иргэдэд нүдний болор солих мэс заслыг хийдэг юм.

Зочид маань үзлэгийн хажуугаар 2-3-р ангийнханд зориулж хөгжимт дасгалыг зохион байгууллаа.

Энэ удаагийн үзлэгт хамрагдсан багш, сурагч, хүүхдүүдийн үр дүнг эмч нар маань нэгтгэж дууссаны дараа тохирох зөвлөгөөг сургуулийн эмчээр дамжуулан хүргүүлэх болно.

Үзлэгийг зохион байгуулахад идэвхтэй оролцсон эцэг эх, сурагч, хүүхдүүд, багш ажилчдад халуун талархал дэвшүүлж байна.