“ЭХ ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА ЭРГЭЦҮҮЛЬЕ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“ЭХ ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА ЭРГЭЦҮҮЛЬЕ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Уншсан既読Read 34
ТүгээхShare共有する공유하기

Японы олон улсын соёлын форум сангаас зохион байгуулсан “Эх дэлхийн ирээдүйг хамтдаа эргэцүүлье” “The QUEST” хөтөлбөр 2025.07.27-2025.07.31 хоорондЯпон улсын Чиба мужийн Кисаразүй хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Уг хөтөлбөрт Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн

11-2 ангийн сурагч У.САРУУЛТУЯА

11-4 ангийн сурагч М.БАРСБОЛД

11-4 ангийн сурагч Б.ТҮВШИНБАЯР болон Нийгмийн ухааны багш Э.Амь-Ану гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцоод ирлээ.

Энэ удаагийн хөтөлбөрт Монгол Улсаас 3, БНСУ-аас 3, БНХАУ-ын Шанхай хотоос 3, Япон улсаас 12, нийт 21 дунд болон ахлах ангийн сурагчид оролцов. Тэд 5 өдрийн турш Кисаразү хотын дунд сургуулийн дотуур байранд хамтдаа амьдарч, харилцан хүндлэл, ойлголцлын дор хөгжиж, дурсамж бүтээхийн сацуу эх дэлхийн ирээдүйн талаар хамтдаа эргэцүүлж, бодол санаа туршлагаа хуваалцсан юм.

Хөтөлбөрийн хугацаанд сурагчид “Миний хүсэж буй ирээдүйн алсын хараа” сэдвийн хүрээнд дижитал бөмбөрцөг ашиглан үзэл бодлоо илэрхийлэв. Мөн “Бидний Дэлхий-Найдвартай ирээдүйг хамтран бүтээх нь” сэдэвт бүлгийн хэлэлцүүлэг яриа, “Дэлхийн ирээдүйн талаарх бидний төсөөлөл” сэдэвт илтгэл тавьж, сүүлийн өдөр хөтөлбөрийн үр дүнгээ хамтдаа тайлагнасан юм. Монгол улсаа, ШМХФ сургуулиа төлөөлөн хөтөлбөртөө амжилттай оролцоод ирсэн багш сурагчдынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье.