ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД

ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД

Уншсан既読Read 37
ТүгээхShare共有する공유하기

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтэнд Япон улсаас олон хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Үүнд:

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, гэргийн хамт – Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт ШМХФС-ийн сурагчдыг хамруулах болон хоёр улсын соёл, боловсролын чиглэлийн олон үйл ажиллагаанд манай сургуулийг дэмжин ажилладаг.

Аояма Гакүйн эрдмийн хүрээлэнгийн захирал Ямамото Ёшихарү – Тус эрдмийн хүрээлэн нь Япон улсдаа чансаа дээгүүрт ордог боловсролын шилдэг байгууллагад тооцогддог. ШМХФС нь тус эрдмийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Ямамото Ёшихарү захирлын энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны эхний алхам болох хэлэлцээрийг амжилттай эхлүүлээ.

Олон улсын Ротари клубийн 2580-р дүүргийн захирагч асан Шимамүра Фүмио – Япон улсын их дээд сургуульд суралцаж байгаа төгсөгчид маань тус клубийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

ШМХФС-ийн Япон дахь салбар оффисийн менежер Ямамото Хироко – Манай сургуулийн гадаад харилцаа, карьер хөгжлийн үйл ажиллагааг Япон талаас дэмжин ажилладаг. Японы их дээд сургууль болон бусад боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зохион байгуулагчаар хамтран ажилладаг.

Нишикава хуулийн компанийн захирал Нишикава Мицүо, гэргийн хамт – Япон улсад суралцаж байгаа манай төгсөгчдөд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн Япон дахь бусад үйл ажиллагаанд зөвлөхөөр хамтран ажилладаг.

Япон улсын Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико

ШМХФС болон сурагч хүүхдүүдийг маань байнга дэмжиж, хамтран ажилладаг зочдодоо гүн талархал илэрхийлж байна.