2025.07.08-07.22 хооронд Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн англи хэлний багш Г.Мөнх-Эрдэнэ, 11-4 ангийн сурагч Г.Тэнгис, 11-3 ангийн сурагч З.Мишээл, 10-2 ангийн сурагч Ц.Жаргалмаа, 10-5 ангийн сурагч М.Эгшиглэн нар Япон улсын Шизүока мужийн Хамамацү Кайсейкан дунд, ахлах сургуульд зочлон сурагч солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.
Хамамацү Кайсейкен дунд, ахлах сургууль нь өнгөрсөн жил үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд UNESCO буюу НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын гишүүн сургууль бөгөөд Тогтвортой хөгжлийн бодлогыг (SDG) тууштай дэмжиж хэрэгжүүлдэг хувийн ахлах сургууль юм.
Манай сурагчид тус сургуулийн олон улсын Global Course хөтөлбөрт хамрагдан, япон болон англи хэлээр дэлхий нийтийн тулгамдсан асуудал, соёлын ялгаа, олон улсын харилцааны хичээлд хамрагдсан.
Үүнээс гадна сурагчид хоёр долоо хоногийн турш япон айлд амьдарч, япон хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ёс заншил, соёлын онцлогийг биеэр мэдэрч, олон шинэ туршлага хуримтлуулахаас гадна Сүзүки автомашины музей, Unagi Pie жигнэмгийн үйлдвэр, музей, Нүкү Мори но Мори цэцэрлэгт хүрээлэн, Номхон далайн эрэг, Токио хот, Диснейлэнд гэх мэт газруудаар аялсан юм.