Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь 2025 оны 9 сарын 3-ны өдөр ФҮКҮЯМА хотын Их сургууль, Япон улсын ФҮКҮЯМА тээвэр зуучлал ХХК, ШИБҮЯА боловсролыг тэтгэх нийгэмлэгтэй хамтран ДӨРВӨН талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ байгуулагдсанаар ШМХФС-ийн сурагчид ШИБҮЯА боловсролыг тэтгэх нийгэмлэгийн тэтгэлгээр Фүкүяма хотын Их сургуульд суралцах боломж нээгдэж байгаа юм. ФҮКҮЯМА тээвэр зуучлалын компани нь ШИБҮЯА боловсролыг тэтгэх нийгэмлэгийн ивээн тэтгэгчээр ажилладаг.
Энэ удаагийн хамтын ажиллагаа нь ШМХФС-ийн хувьд Японы УЛСЫН Их сургуультай байгуулж байгаа анхны гэрээ гэдгээрээ онцлог юм.
Сурагч хүүхдүүдийн маань сурч боловсрох боломж улам бүр өргөжин тэлэх болтугай.