Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү болон гадаад, дотоод олон зочид төлөөлөгчид урилгаар оролцов.
Үндэсний их баяр наадмын нээлтэд үзүүлсэн “Цэн тогоруу", "Сакура” цэцгийн үзүүлбэрээ толилуулсан нь эцэг эх, багш, зочид төлөөлөгчдийн талархлыг ихэд хүлээлээ.
Сургуулийнхаа нийт багш, сурагч, ажилтан, эцэг эхчүүд, асран хамгаалагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, амжилт хүсье.