ШМХФС-ийн 12-р ангийн сурагч Х.Чимэддорж, 11-р ангийн сурагч Е.Амина нар МУБИС-ийн Күнзийн институтийн нэрэмжит “Хятад хэлний гүүр” 2 долоо хоногийн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.
2025 оны 6-р сарын 30-наас эхэлсэн тус хөтөлбөр нь БНХАУ-ын Чанчун хотод байрлах Зүүн Хойдын Багшийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд “Хятад хэлний гүүр” олон улсын зуны богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг улсуудаас ирсэн 80 гаруй дунд болон их сургуулийн оюутан, сурагчид хамрагдсан юм.
Хөтөлбөрийн хугацаанд оролцогчид Хятад хэл, соёлын хичээлд сууж, сургуулийн кампусын орчинтой танилцан, Хятадын түүх соёл, орон нутгийн онцлогтой газар нутагаар аялалд хамрагдаж, олон улсын найз нөхөдтэй болж, хэлний мэдлэгээ хөгжүүлэн, соёлын солилцоонд идэвхтэй оролцсон юм.
Ийнхүү сурагчид маань зуны амралтаа үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. — in Changchun, China.
ch