3-р үеийн төгсөгч Б.Цолмонгэрэл Токиогийн Технологийн Их сургуульд инженерийн чиглэлээр англи хэл дээр суралцах хөтөлбөрт Япон улсын засгийн газрын тэтгэлгээр 2025 оны 4-р сараас суралцах урилгаа хүлээж аваад байна.
Б.Цолмонгэрэлийн хувьд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, шантралгүй маш олон шалгалтын ард гарч, өөрийгөө сорьсны эцэст хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцах болсонд бид туйлын баяртай байна.
3-р үеийн төгсөгч Т.Халиун 2025 оны 9-р сараас Рицүмэйкан Ази Номхон Далайн Их Сургуулийн Тогтвортой байдал-Аялал жуулчлалын тэнхимд Хүрээлэн буй орчны чиглэлээр англи хэл дээр сургалтын төлбөрөө 100% хөнгөлүүлэн суралцана.
4-р үеийн төгсөгч Л.Хулан мөн 2025 оны 9-р сараас Токиогийн Олон Улсын Их сургуульд E-Track хөтөлбөрийн хүрээнд Олон улсын харилцааны чиглэлээр англи хэл дээр сургалын төлбөрөө 100% хөнгөлүүлэн суралцах болсон байна.
2-р үеийн төгсөгч Б.Тэнгис Япон улсад 2 жил япон хэлний сургуульд суралцсны эцэст 2025 оны 4-р сараас Гифү мужид байрлах Наканихон Автомотив Коллежид Моторт спортын инженерийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцах болжээ.
Өөрөө өөртөө үнэнч байж, зорилгынхоо төлөө тууштай хичээж тэтгэлэгтэй суралцах болсон бүх төгсөгчдөдөө цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Номын олон дүү нар нь та бүхний гаргасан амжилт, гайхалтай түүхүүдээс урам зориг, үлгэр дуурайл авч хичээнгүйлэн суралцана гэдэгт итгэлтэй байна.