Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төгсөгчдийн тоо нэмэгдсээр...

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төгсөгчдийн тоо нэмэгдсээр...

Уншсан 15
ТүгээхShare공유하기

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 1-р үеийн төгсөгчид болох Т.Номунбилэгт, Ө.Халиун нар 2022 оны 4-р сард Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Япон орныг зорьж байсан.

2 төгсөгч маань 2025 оны 3-р сард тус тусын сургуулиа төгсөж байна.

Т.Номунбилэгт Оосакагийн мэдээлэл, компьютерийн коллежид График дезайнер мэргэжлээр суралцан төгссөн бөгөөд энэ 4-р сараас эхлэн Японы улсын сургууль болох Сага Их сургуулийн "Урлаг-Бүс нутгийн дизайн"-ы тэнхимд 3-р курсээс дэвшин суралцахаар болжээ.

Ө.Халиуны хувьд Киото компьютер гакүйн сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгсөхдөө сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарч, амжилттай сургуулиа төгссөн байна. Тэрээр үргэлжлүүлэн Шига Их сургуулийн 3-р курсээс эдийн засгийн чиглэлээр суралцах болсон сайхан мэдээг бидэнд дуулгалаа.

Хичээнгүй 2 төгсөгч маань их сургуулиа төгсөх хүртлээ Япон улсын засгийн газрын тэтгэлэгээ үргэлжлүүлэн авахаар болсон бөгөөд зорьсон зорилгынхоо төлөө зүтгэх эрдмийн их аянд нь ШМХФ сургуулийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.

Төгсөгч нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчөөрөө алдаршина.