1. Жоосай Олон улсын Их сургууль (城西国際大学)-тай хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын сургалтанд 2025 оны хичээлийн жилд 1 оюутныг шалгаруулж, сургалтын төлбөр болон амьдрах байрны 100 хувийн хөнгөлөлттэйгээр сургахаар болсон юм.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад ШМХФ сургуулийн 4-р үеийн төгсөгч А.Ханмөрөн шалгарч, тус сургуулийн Олон улс хүмүүнлэгийн тэнхимд Олон улсын харилцаа мэргэжлээр сурахаар 2025.03.16-ны өдөр арлын Япон орныг зорьлоо.
2. Япон улсын Фүкүй Технологийн Их сургууль (福井工業大学)-тай хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын хөтөлбөрт 2025 оны хичээлийн жилд 4-р үеийн төгсөгчид болох Н.Мандах (Менежмент мэдээлэл зүйн тэнхим), Б.Хэрлэн (Байгаль орчин хэрэглээний химийн тэнхим), А.Энхжин (Барилга архитектурын тэнхим) элсэлтийн шалгалтдаа тэнцэн, сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэйгээр суралцах урилгаа албан ёсоор хүлээн авлаа.
Мөн 3-р үеийн төгсөгч Н.Эрхэмбаяр 2025 оны 4-р сараас цахилгаан электроникийн тэнхимд сонсогч оюутнаар суралцахаар болсон.
3. Япон Улсын Токиогийн Олон Улсын Их Сургуультай 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд бакалаврын үндсэн ангид (Distinguished Student Scholarship) тэтгэлэгт хөтөлбөрт 1 сурагчийг сонгон шалгаруулж, 4 жилийн турш сургалтын төлбөрийг 100% хөнгөлөн суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрт 5-р үеийн сурагч Ц.Сарангоо шалгарч 2025 оны 9-р сараас тус сургуульд бизнес эдийн засгийн чиглэлээр англи хэл дээр суралцах болзлоо хангаад байна.
Зорьсон зорилгынхоо төлөө тууштай хичээж тэтгэлэгт хөтөлбөртөө тэнцсэн төгсөгчдөдөө болон бүхий л цаг үед шавь нараа чиглүүлэн, уйгагүй хөдөлмөрлөсөн багш нартаа, үргэлж дэмжиж ирсэн эцэг эх асран хамгаалагч нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
Төгсөгч нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчөөрөө алдаршина. Эрдмийн их аян зам нь дардан байх болтугай.
Төгсөгчдийнхөө цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.