2025 оны 2-р сарын 22-ны Бямба гарагт Японд суралцах 3,4,5-р үеийн 16 төгсөгчдийг үдэн гаргаж өгөх үдэлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээний үеэр төгсөгчид ирээдүйн зорилго мөрөөдөл, түүндээ хүрэхийн тулд хэрхэн шамдан суралцах тухай бичсэн тэмдэглэлээ танхимд цугласан эцэг эх, эрхэм багш нар, найз нөхдөдөө уншиж толилуулсан юм.
Мөн сургуулийн удирдлагууд, эцэг эх, багш нарын зүгээс Япон улсад сурч амьдрахдаа юун дээр анхаарах, хүний нутагт хэрхэн нэрээ хичээж явах тухай зөвлөгөө захиас, үнэтэй сайхан сургаалаа хайрласан билээ.
Энэ удаагийн үдэлтийн арга хэмжээг 2 дахь жилдээ “Төгсөгчдийн эцэг эхийн холбоо”-той хамтран зохион байгуулснаараа онцлогтой байлаа.
2025 оны 4 болон 9 сараас эхлэх хичээлийн жилд дараах төгсөгчид маань Япон улсыг зорин суралцахаар болж байна.
Үүнд:
1. Н.Лхагвадолгор-Байгалийн Ухааны Их Сургууль /Монбүшо тэтгэлэг/
2. О.Марал-Нийгмийн Ухааны Их Сургууль /Монбүшо тэтгэлэг/
3. Б.Жамбалбаярням-Технологийн Коллеж /Монбүшо тэтгэлэг/
4. П.Хулан-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
5. А.Эгшиглэн-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
6. Г.Эмүжин-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
7. Д.Мөнхсүлд-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
8. Б.Энхгэрэл-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
9. М.Номин-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
10. М.Хүслэн-Мэргэжлийн Сургууль /Монбүшо тэтгэлэг/
11. Б.Цолмонгэрэл-Токиогийн Технологийн Их Сургууль /Монбүшо тэтгэлэг/
12. А.Ханмөрөн-Жоосай ОУ Их Сургууль /Хамтын ажиллагааны тэтгэлэг/
13. Ц.Сарангоо-Токиогийн Олон Улсын Их сургууль /Хамтын ажиллагааны тэтгэлэг/
14. Б.Хэрлэн-Фүкүй Технологийн Их сургууль
15. Н.Мандах-Фүкүй Технологийн Их сургууль
16. А.Энхжин-Фүкүй Технологийн Их сургууль
17. Д.Тэлмэн- Фүкүй Технологийн Их сургууль
18. М.Эрхэмбаяр-Фүкүй Технологийн Их сургууль
19. Д.Нандин-Эрдэнэ-Токио Хөдөө Аж Ахуй Технологийн Их сургууль /Шалгалтын хариугаа хүлээж байна./
20. Л.Хулан-Токиогийн Олон Улсын Их сургууль
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ. Төгсөгчдийн маань эрдмийн их аялал хаа хүрч, ямархан гайхалтай үйл хэрэг бүтээхийг бид таашгүй. Сайн сайханд тэмүүлж хичээсэн хором мөч, зөв дадал бүхэн бидний ирээдүйг бүтээж байдгийг санаж зорьсон хэрэгээ заавал бүтээх болтугай гэж ерөөн, амжилтын дээдийг хүсч байна.
ТӨГСӨГЧИД НЬ СУРГУУЛИАРАА БАХАРХАЖ
СУРГУУЛЬ НЬ ТӨГСӨГЧДӨӨРӨӨ АЛДАРШИНА.