“Улаанбаатар - Гашшүкү 2025” хөтөлбөр-Япон улсад суралцах төгсөгчдийн чиглүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны 4 болон 9-р сараас Япон улсад суралцахаар төлөвлөж буй 3,4,5-р үеийн нийт 16 төгсөгчдийн нөхөрсөг холбоог бэхжүүлэх, ирээдүйн зорилго, төлөвлөгөө, хүсэл мөрөөдлөө эрэлхийлэх, өөрийн санаа бодлоо илэрхийлэх, япон улсад бие дааж амьдарч эхлэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангах зорилготой “Улаанбаатар - Гашшүкү 2025” хөтөлбөрийг
2025.02.10-2025.02.22 хооронд Гадаад Харилцаа Карьер хөгжлийн төвөөс 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
2025.02.14 - 2025.02.16 хооронд ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборт 2 шөнө 3 өдрийг хамтдаа цэвэр агаарт өнгөрүүлснээс гадна ууланд алхалт, япон хоолны өдөрлөг, япон фонтоор мэйл бичих сургалтыг хөтөлбөрт оруулж өгсөн нь энэ удаагийн хөтөлбөрийн онцлог тал байлаа.
Хөтөлбөрийн хүрээнд дараах зочдыг урин яриа хийлгэсэн бөгөөд сурагчид ярианы төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлж, өөрийн сонирхсон асуултаа асууж, сэтгэгдлээ хэлж байсан юм.
ШМХФ сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш
“Алсын хараа, үнэт зүйлээ тодорхойлох нь”
ШМХФ сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадорж аварга
Мобиком Корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Күрүшима сан
“Монгол япон хүний сэтгэлгээний онцлог”
ШМХФС Япон дахь оффисын захирал Ямамото сан
“Өөрчлөгдөж буй япон орон-Япон улсад амьдрахад анхаарах зүйлс”
ШМХФС, Харүмафүжи фермийн зөвлөх Ян багш
“Гадаадад сурч буй оюутнуудын сэтгэлгээ хандлага”
ЖАЙКА сайн дурын гишүүн Ойжи сан
“Бүтээхүй ба япон компанийн онцлог”
Япон Улсын Элчин Сайдын Яамны мэргэжилтэн Морияма Масами сан
“Оюутан ахуйн дурсамж”
Чингис Хаан ОУНБ захирал Томизава Осамү сан
“Япон хүмүүсийн талархах сэтгэлгээний онцлог”
Мөнх-Хада ХХК гүйцэтгэх захирал Ч.Батзориг
“Японы нийгмээс суралцах зүйлс-Чөлөөт ярилцлага”
ШМХФ сургуулийн сэтгэл зүйч У.Чулуунчимэг
“Би хэн бэ хоорондоо танилцах бүлгийн ярилцлага”
Үеийн багш нар болох Э.Соёлмаа, А.Сэлэнгэ, О.Баттулга
“Багшийн захиас сургамж”
ШМХФ сургуулийн төгсөгчид Жоосай Олон Улсын Их Сургуулийн оюутнууд болох У.Урангоо, Б.Ганжаргал, Б.Баяржаргал
“Япон улсад суралцаж, ажиллаж амьдарч буй өөрсдийн туршлага”
ШМХФ сургуулийн япон улсад суралцаж буй төгсөгчид Т.Номунбилэгт, Б.Ууганзаяа, Ө.Анужин, Б.Энх-Амгалан, Б.Болортуяа, А.Биндэръяа
“Япон улсад суралцахад анхаарах зүйлс”
Мөн төгсөгчид 4 багт хуваагдан “Япон улсад өдөр тутамдаа баримтлах дүрэм журам”, “Монголын танилцуулга” гэсэн сэдвүүдээр мэдээлэл цуглуулан, япон хэлээр илтгэл тавих чадвараа сайжруулсан юм.
Карьер хөгжлийн мэргэжилтэн Ц.Үүрийнтуяагийн “Япон фонтоор шивэх, мэйл бичих”, “Шошин бичих аргачлал” хичээл, Ж.Галбадрах багшийн “Нар тэтгэсэн мөрөөдөл” номын хэлэлцүүлэг, “Японоор ярилцах цаг”, 12-р ангийн номын дүү нартаа зөвлөгөө өгөх уулзалт, “Үдэлтийн арга хэмжээ” гэсэн олон сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулснаар төгсөгчид маань богино хугацаан маш их зүйлийг сурч ойлгож, бодит чадвараа ахиулж чадсан гайхалтай хөтөлбөр болж өнгөрлөө.
Хүрэлцэн ирж үнэ цэнтэй яриа хийж өгсөн эрхэм хүндэт зочдодоо, эрдэмтэн мэргэн багш нартаа, бидний ажлыг дэмжин хамтарч ажиллан халуун дотноор дэмжсэн бүх хүмүүстээ халуун талархал илэрхийлье.