Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн нийт төгсөгчид, номын ахан дүүсийн харилцааг сайжруулах, төгсөгч болон сургуулийн уялдаа холбоог бататгах зорилгоор үе үеийн төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “FUJI CHAMP” спортын 3 төрөлт тэмцээн 2025 оны 1-р сарын 18-ны өдөр болж өнгөрлөө.
Энэ удаагийн тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, буухиа, алсын зайны шидэлтийн төрлүүдээр 1-4 дүгээр үеийн 100 гаруй төгсөгчид нэгэн зорилгын дор нэгдэж, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин эв нэгдлийг эрхэмлэж, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээн нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм.
Багийн нийлбэр оноогоор 2021 оны төгсөгчид буюу ШМХФ сургуулийн 1-р үеийн төгсөгчид тэргүүлж, шилжин явах цомын эзэд боллоо.
Тэмцээндээ сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулж өндөр түвшинд зохион байгуулсан Э.Хүслэн, Ц.Энх-Учрал тэргүүтэй Төгсөгчдийн холбооны гишүүддээ, тэмцээндээ идэвх санаачилгатай оролцсон нийт төгсөгчид болон багш нартаа халуун талархал илэрхийлье.
Төгсөгч нь сургуулиараа бахархаж
Сургууль нь төгсөгчдөөрөө алдаршина.