БАГА АНГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Бага боловсролын онцлог

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

1-р ангид түргэн уншиж сурах “Цас бөмбөрүүлэх арга” хөтөлбөр, 3, 4-р ангиудад “Бяцхан судлаачид” байгалийн ухааны туршилтад хөтөлбөр, 4-р ангиас эхлэн англи хэлний OXFORD хөтөлбөр, 5-р ангиас мэдээлэл зүйн хөтөлбөртэй. Хичээлийн бүх хөтөлбөрүүд 30%-ийн баяжилттай явагддаг.

Монгол хэл

Монгол хэл

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн бага сургуулийн МОНГОЛ ХЭЛНИЙ судлагдахуунаар сурагч нь эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэн, бүтээлчээр уншиж бичин, хэл соёлоороо бахархдаг болно.

Математик

Математик

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн бага сургуулийн МАТЕМАТИК-ийн судлагдахуунаар сурагч нь суурь мэдлэг, хэл сэтгэлгээнд суралцаж, асуудлыг тооцоолон шийдвэрлэх чадвартай, математикт суралцах хүсэл эрмэлзэлтэй.

Хүн байгаль

Хүн байгаль

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн бага сургуулийн сурагч нь ХҮН БАЙГАЛЬ-ийн судлагдахуунаар сурагч нь байгалийн юмс үзэгдлийг шинжлэн судалж, танин мэдэх хүсэл сонирхолтой болсноор байгалиа хайрлан хамгаалдаг болно.

Хүн нийгмийн

Хүн нийгмийн

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн бага сургуулийн ХҮН НИЙГМИЙН-ийн судлагдахуунаар сурагч нь нийгмийн үйл явц, эх орныхоо түүхэн гол үйл явдлыг танин мэдэх энгийн арга барилтай, өөрийн болон үндэснийхээ үнэт зүйл, хэм хэмжээг хүндэтгэн харилцдаг, оролцоот иргэн болж төлөвшинө.

Урлаг, гоо зүй

Урлаг, гоо зүй

Сурагч нь эрүүл чийрэг биетэй, биеийн тамирын дасгалаар хичээллэж бие бялдраа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, гоо сайхны мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэх, хөгжүүлэх, эрүүл амьдралын дадал хэвшилтэй иргэн болж төлөвшинө.

Монгол хэл

Монгол хэл

Математик

Математик

Хүн байгаль

Хүн байгаль

Хүн нийгмийн

Хүн нийгмийн

Урлаг, гоо зүй

Урлаг, гоо зүй

СЕКЦ ДУГУЙЛАНГУУД

Спортын гимнастик

Спортын гимнастик нь сурагчдын бие бялдрын хөгжил, уян хатан чанар, хөдөлгөөний эвсэл, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Энэхүү сургалтаар дамжуулан сурагчид зөв биеийн хөгжил, сахилга бат, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлдэг.

Жүдо

Жүдо нь сурагчдын бие бялдар, тэсвэр хатуужил, сахилга бат, өөрийгөө хянах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн спорт юм. Сургалтын явцад сурагчид жүдо бөхийн үндсэн техник, ёс зүйг эзэмшиж, хүндлэл, хариуцлагын үнэ цэнийг суралцдаг.

Ширээний теннис

Ширээний теннис нь сурагчдын хурд, авхаалж самбаа, анхаарал төвлөрөл, гар нүдний зохицлыг хөгжүүлэхэд чиглэсэн спорт юм. Сургалтын явцад сурагчид техникийн үндсэн ур чадвар эзэмшиж, өрсөлдөх чадвар болон спортын зөв хүмүүжлийг төлөвшүүлдэг.

Аэробик

Аэробик нь сурагчдын биеийн ерөнхий хөгжил, зүрх судасны тэсвэр, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөний хөтөлбөр юм. Сурагчид хэмнэлтэй дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлдэг.

Цэнгээнт бүжиг

Цэнгээнт бүжиг нь сурагчдын хөдөлгөөний эвсэл, биеийн зөв хөгжил, хэмнэл мэдрэмж болон өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Сурагчид бүжгийн үндсэн техник эзэмшихийн зэрэгцээ өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадвараа хөгжүүлдэг.

Шатар

Шатар нь сурагчдын логик сэтгэлгээ, ой тогтоолт, төвлөрөх чадвар болон шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн оюуны спорт юм. Сурагчид стратеги төлөвлөлт, тэвчээр, хариуцлагыг эзэмшин оюуны чадамжаа хөгжүүлдэг.

Гар урлал

Гар урлал нь сурагчдын бүтээлч сэтгэлгээ, гарын ур дүй, тэвчээр хичээл зүтгэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Сурагчид төрөл бүрийн материал ашиглан бүтээл урлаж, гоо зүйн мэдрэмж болон бие даан ажиллах чадвараа хөгжүүлдэг.

Дүрслэг урлаг

Дүрслэх урлаг нь сурагчдын бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмж, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Сурагчид төрөл бүрийн урлагийн арга техник эзэмшиж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвараа хөгжүүлдэг.

Таеквондо

Таеквондо нь сурагчдын бие бялдар, хурд хүч, уян хатан чанар, сахилга батыг хөгжүүлэхэд чиглэсэн тулааны спорт юм. Сурагчид тэквондогийн үндсэн техник, ёс зүйг эзэмшиж, өөртөө итгэх итгэл болон тэсвэр хатуужлаа хөгжүүлдэг.

Сагсан бөмбөг

Сагсан бөмбөг нь сурагчдын хурд, авхаалж самбаа, тэсвэр хатуужил болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн спорт юм. Сурагчид тоглолтын үндсэн техник, тактик эзэмшиж, спортын зөв хүмүүжил болон өрсөлдөх чадвараа хөгжүүлдэг.

АМЬДРАХ ЧАДВАР

Боролдой хөтөлбөр

Монгол ахуй, байгаль цаг уурын онцлог, ялангуяа хавар цаг-ирж яваа цагийн гайхамшгийг мэдрүүлэх, малчдын хөдөлмөр, малчны хотхоны бодит амьдралтай танилцсанаар хүмүүс болон үе тэнгийнхэн нь ямар их хатуужил, тэсвэр тэвчээр саадыг давж буйг бага ч болов биеэр мэдрүүлэхэд оршино.

Би том боллоо

Сурагчдын бие даах, өөртөө үйлчлэх, найз нөхөдтэйгээ эвтэй найртай байх, багаар ажиллах, үндэсний соёл, ёс заншлаас суралцахад дэмжлэг үзүүлнэ.

Гэрийн даалгавар

Монгол ахуй, байгаль цаг уурын онцлог, ялангуяа хавар цаг-ирж яваа цагийн гайхамшгийг мэдрүүлэх, малчдын хөдөлмөр, малчны хотхоны бодит амьдралтай танилцсанаар хүмүүс болон үе тэнгийнхэн нь ямар их хатуужил, тэсвэр тэвчээр саадыг давж буйг бага ч болов биеэр мэдрүүлэхэд оршино.

Хүүхдэд ээлтэй орчин

СУРАГЧДЫН НЭГ ӨДӨР

Өглөөний уулзалт

Өглөөний уулзалт

Сурагчид өглөөний хичээлийн өмнө цугларч, багш болон ангийн найзуудтайгаа уулзан өдрийг эхлүүлнэ.

Хичээлийн цаг

Хичээлийн цаг

Өглөөний анхны хичээлүүдэд сурагчид математикаас эхлээд урлаг хүртэл төрөл бүрийн хичээл үзнэ.

Завсарлага ба хооллох цаг

Завсарлага ба хооллох цаг

Сурагчид завсарлагааны үеэр найзуудтайгаа тоглон, цайны газарт амттай хоол иднэ.

Үдийн дараах хичээлүүд

Үдийн дараах хичээлүүд

Спортын хичээл болон төсөлт ажил хийх зэрэг идэвхтэй үйл ажиллагаанд оролцоно.

Чөлөөт цаг ба хобби хөгжүүлэлт

Чөлөөт цаг ба хобби хөгжүүлэлт

Сурагчид спорт, урлагийн дугуйлан болон бусад сонирхлын хичээлд оролцож өөрийгөө хөгжүүлнэ.

Өдрийн төгсгөл

Өдрийн төгсгөл

Сурагчид өдрийг дүгнэж, гэрийн даалгавар болон ирэх өдрийн төлөвлөгөөгөө боловсруулна.