Сургуулийн сүлд дуу
- Нартай хамт оюун билиг минь сэрж
- Нартай хамт миний ертөнц гэрэлтэж
- Нартай хамт бидний сургууль тосож
- Нартай хамт аз жаргал минь мандана аа
- Дэлхийн энтэй сургуулийн минь
- Дээдлэх нэр Шинэ Монгол Харүмафүжи
- Дэлгэр орныхоо ирээдүйг бэлтгэх
- Дэвжих сургууль Шинэ Монгол Харүмафүжи
- Дэлхийтэй хамт эрдэм номоо дэлгэж
- Дэлхийтэй хамт шинжлэх ухааныг тольдож
- Дэлхийтэй хамт авьяас билгээ тодруулж
- Дэлхийтэй хамт бие, сэтгэлээ хөгжүүлнэ
- Дэлхийн энтэй сургуулийн минь
- Дээдлэх нэр Шинэ Монгол Харүмафүжи
- Дэлгэр орныхоо ирээдүйг бэлтгэх
- Дэвжих сургууль Шинэ Монгол Харүмафүжи
- Ирээдүйтэй хамт эв нэгдлийг эрхэмлэж
- Ирээдүйд багшийнхаа мөрөөдлийг биелүүлж
- Ирээдүйд аав ээжийнхээ сургаалыг дагаж
- Ирээдүйд эх орныхоо итгэл найдвар болно оо
- Дэлхийн энтэй сургуулийн минь
- Дээдлэх нэр Шинэ Монгол Харүмафүжи
- Дэлгэр орныхоо ирээдүйг бэлтгэх
- Дэвжих сургууль Шинэ Монгол Харүмафүжи
Үг Д. Ган-Очир
Ая Г. Энхбаяр