Японы Окаяама Какэ Гакүэн (Какэ Боловсролын Институт) Окаяма Шинжлэх Ухааны Их Сургууль, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Рекруйт ХХК, Китабулган ХХК нь хамтран ЕБС-ийн сурагчид болон Коосэн сургуулийн сурагчдын дунд 2 дахь удаагаа Япон хэлний уран илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ жилийн уралдаан 2021 оны 1-р сарын 22-нд буюу өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Уралдааны зорилго: Япон хэл соёлыг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, Япон хэл сурах идэвх санаачлагыг өрнүүлж, Япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх, оролцогчдыг урамшуулах зорилготой
Сэдэв: Одоо, Бидний чадах зүйл, бэрхшээлийг даван туулах
Энэ удаагийн тэмцээнд
12-1 ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ
12-4 ангийн сурагч Г.Ариунзаяа
11-3 ангийн сурагч Ж.Анар
11-4 ангийн сурагч О.Баясгалан нар амжилттай оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд Шинэ Монгол Харүмафүжи Сургуулийн сургуулийн
12-4 ангийн сурагч Г.Ариунзаяа /Тэргүүн байр/
Япон Улсад зохиогдох Олон Улсын уралдаанд 2021 оны 2 сарын 26-ны ”Олон Улсын Япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-д оролцох эрх (Онлайн)
12-1 ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ /3-р байр/ тус тус эзэлсэн сайхан амжилт гаргалаа.
Дээрх 2 сурагч маань Японы Окаяама Какэ Гакүэн (Какэ Боловсролын Институт)-ийн сургуулиудаас сонгон суралцах бол хоёр жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлнө, магистрт суралцах бол нэг жилийн сургалтын төлбөр чөлөөлнө. (гурван жилийн дотор сонгон суралцсан тохиолдолд)
11-3 ангийн сурагч Ж.Анар
11-4 ангийн сурагч О.Баясгалан нар маань Японы Окаяама Какэ Гакүэн (Какэ Боловсролын Институт)-ийн сургуулиудаас сонгон суралцах бол нэг жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөхөөр боллоо.(гурван жилийн дотор сонгон суралцсан тохиолдолд)
Сурагчдаа бэлтгэн тэмцээнд амжилттай оролцуулсан япон хэлний багш М.Оюунчимэг, Х.Ганчимэг нартаа баярласан талархсанаа илэрхийлье.