2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа танхим болон цахим сургалтыг хослуулж амжилттай явагдаж дууссан. Сурагчдын амралтын цаг хугацааг үр ашигтай ашиглах зорилготой мөн эцэг эх, сурагчдын хүсэлтийн дагуу календарь төлөвлөгөөнд тусгагдсан сурагчдын мэдлэг, чадварын хөгжлийг дэмжих бататгал хичээлүүдийг ахлах анги 1-р сарын 4-ээс, бага, дунд анги 1-р сарын 11-ээс хоёр долоо хоногийн хугацаатай зохион байгуулж байна.