ШМХФ сургуулийн Карьер төвийн тухай

ШМХФ сургууль ахлах сурагчдынхаа мэргэжил сонголт карьер төлөвлөлт, цаашлаад бусад оронд сурагчиддаа амжилттай суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 онд сургуулийн карьер төвийг үүсгэн байгуулан ажиллаж эхэллээ .

ШМХФ сургуулийн карьер төв нь дараах зорилготой болно.

Ахлах ангийн сурагчдад – ирээдүйн мэргэжил дээд сургуулиа зөв сонгон мэргэжлээ сонгох чиг баримжаа мэдээллийг өгнө. Байгаль нийгмийн ухааны салбараа сонгох, мэргэжил сонголтын тухай ярилцлага, ажлын байртай танилцуулах, ирээдүйн карьер төлөвлөлтийн судалгааг хийхэд тусална.

Төгсөгчдөд – Гадаадад суралцахаар зорьж буй сурагчиддаа сургуулиудын мэдээлэл, бичиг баримтын бүрдүүлэлт, шалгалтад бэлтгэх зааварчилгаа ганцаарчилсан зөвлөгөөг өгнө. Тухайн оронд очсоны дараах дэмжлэг, дэвшин сурах тухай зөвлөгөөнүүдийг өгч байнга хамтран ажиллаж тэдний карьерийн талаарх мэдээллүүдийг нэгтгэн хадгална.

Эцэг эхчүүдэд – хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийг зөв сонгоход нь хамтран ажиллаж чиглүүлэхэд тусална.