Сургуулийн гадаад харилцаа нь ч амжилттай урагшлан 2020 онд ШМХФ сургуулийн үүсгэн байгуулагч сумогийн 70 дахь их аварга Д. Бямбадорж нь Япон улсын Рэйтакү Их сургууль, Токио Касэй Их сургуулиудтай хамтран ажиллах албан ёсны гэрээг байгуулсан сайхан мэдээгээр угтаж байна.
Мөн томоохон хувийн сургуулиудын нэг Кэйо Их сургууль, Токио хөдөө аж ахуйн их сургууль, Япон велнесс спортын их сургууль зэрэг сургуулиудтай цаашид хамтран ажиллахаар төлөвлөж байгаа болно.Мөн эх орондоо хэрэгтэй нарийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилгыг эрхэм болгон Японы нарийн мэргэжлийн коллежуудтай хамтран ажиллахаар ярилцаж байна. Цаашид сургуулийн гадаад харилцааг улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.