Ахлах сургуулийн 11-р ангийн сурагчид жил бүр ТОРГОН ХИЛ хөтөлбөрт хамрагддаг билээ. Энэхүү хөтөлбөр маань сурагч нэг бүрд эх орноо хайрлан хамгаалах, эх орны дархан хилийн үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч ойлгох, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилго дор Монгол Улсын баатар ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн 0129 дүгээр ангид хэрэгждэг билээ.
2020-2021 оны Торгон хил хөтөлбөрт СЭЗ Н.Өлзийсайхан НА Ш.Насанбурмаа Б.Батдорж ахлагчтай 2-р үеийн багш нар 2-р үеийн 130 сурагч хамрагдсан.