Энэхүү тэмцээн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд UCMAS боловсролын байгууллагын гишүүн буюу дэлхийн 79 орны сурагчид оролцдог юм. Энэ удаагийн Камбож улсад зохион байгуулагдсан тэмцээнд 40 орны 4000 гаруй сурагчид хоёр өдрийн турш оюун ухаанаар өрсөлдсөнөөс Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн Оюунцэцэг багштай 7-3 ангийн сурагч Болд-Эрдэнэ овогтой Лундаадорж алтан цомын эзэн боллоо. Сурагчдаа баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.