ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨР

ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨР

ТүгээхShare共有する공유하기

ШМХФС болон I.C.NAGOYA Япон хэлний сургуультай хамтран зохион байгуулж байгаа Япон хэл, соёлын хөтөлбөрт оролцохоор багш, сурагчид маань 1-р сарын 5-нд Япон улсын Нагоя хотыг зорьлоо.

Энэ удаагийн хөтөлбөрт тус Япон хэлний сургуулиас гадна Дай-ичи Гакүйн ахлах сургууль хамтарч ажиллаж байна.

Хөтөлбөрийн үеэр сурагчид маань Япон хэл, соёлын хичээлд суухаас гадна, Дай-ичи Гакүйн АС-ийн сурагчидтай хамтарч судалгааны ажил хийх болно.

Багш сурагчдадаа амжилт хүсээд, их зүйлийг сураад, өвлийн амралтаа үр бүтээлтэй, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлээд ирээрэй гэж ерөөе.