card

FUJI TODAY

Fuji Today сонины хамт олноос мэндчилж байна. Бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг бүх багш нар болон сурагчиддаа баярлалаа.

Танилцуулга

Fuji Today сонин нь сурагчид болон эцэг эхчүүд, багш ажилчдад сургуулийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээний талаар мэдээлэл өгөх, сурагчдын нас сэтгэхүй, хүмүүжилд эерэгээр нөлөөлөхүйц мэдээ мэдээллийг хангах үндсэн зорилготой. Үүнд:

  1. Сонирхолтой мэдээ мэдээлэл хүргэх

           Дэлхий дахинд болж буй үйл явдлуудын тухай нийтэлж, сургуулийн танилцуулга, тэтгэлгийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх

  1. Сургуулийн орчин дахь мэдээ мэдээллийг хүргэх

Сургуулийн үйл ажиллагаа болон тэмцээн уралдааны талаар мэдээллэх, сурвалжлах, амжилт үзүүлсэн, нөлөөлөгч багш, сурагчдаа онцлох, алдаршуулах, клубуудын үйл ажиллагааг танилцуулах

  1. Сонины клубын гишүүдэд туршлага олгох

Мэдээ мэдээллийн салбарын үйл ажиллагааны туршлага өгч, чухал чадваруудыг төлөвшүүлэх, сургалтад хамруулах

  1. Гадаад хэлний мэдлэгийг сайжруулах

Сурагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, дүрэм, унших, бичих, ярианы чадваруудыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Бүх дугаар

Хүсэлт илгээх