Даваа
Төрийн дуулал дуулах
Үзэл санаа уншдаг
Мягмар
Анги удирдсан багшийн яриа
Лхагва
Анхаарал төвлөрүүлэх дасгал
Пүрэв
Анги удирдсан багшийн яриа
Баасан
Сургуулийн сүлд дуу
Үзэл санаа унших
Ахлах анги
08:00-08:40 → I хичээл
08:45-09:25 → II хичээл
09:30-10:10 → III хичээл
10:10-10:15 → Гимнастик
10:15-10:55 → IV хичээл
11:00-11:40 → Өдрийн хоол
11:45-12:25 → VI хичээл
12:30-13:10 → VII хичээл
13:15-13:55 → Сургуулийн цаг
14:00-15:00 → Сонгон хичээл
15:00-15:20 → Алжаал тайлах цаг
15:20-16:20 → Дугуйлан, секц
16:30-17:30 → Номын санд суух
17:55 → Автобус хөдлөх
Би Шинэ сургуулийн хамгийн том анги болох 10-р анги буюу 1-р үеийн сурагч болсондоо азтайд тооцдог. Би энэ сургуульд орохынхоо өмнө нэлээн бүрэг, хүмүүстэй ярилцахаасаа цааргалдаг хүүхэд байсан бол одоо өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй түүнийгээ бусдад илэрхийлж, халуун дотно яриа өрнүүлж чадахуйц зоригтой нэгэн болсон билээ. Түүнчлэн үе тэнгийнхнийхээ итгэлийг хүлээж үеийн дарга болсон.“СУРАГЧДЫН НЭГ ӨДӨР”- өөр би
Ж.Галбадрах захирлын оронд нэг өдөр ажиллаад түүнийг ямар их завгүй, ямар их хөдөлмөрч хүн болохыг ойлгосон юм. Манай сургууль тав дахь өдөр болгон үеийн яриа хийж алдар цуутай хүмүүсийг урьж зөвлөгөө өгүүлдэг нь биднийг л сайн хүн болж, сайн яваасай гэх “СУРГУУЛИЙН ХҮСЭЛ” гэж боддог. Сургуулийн бүх сурагчид сургуулийнхаа соёлыг хүндэлж, мөрдөж байдаг нь сургуулийн нэгээхэн зорилго биелж байгааг харуулдаг. Энэ сургуульд сурч байгаа хүүхэд бүхэн япон улсад сурахыг мөрөөдөж, тэмүүлдэг. Энэ зорилгыг нь хурцалж өгдөг хүн бол Харүмафүжи аварга юм. Аварга үргэлж инээмсэглэн ямар нэгэн асуудал байвал надад хэлээрэй хэмээн биднийг хамгаална. Миний зорилго бол хиймэл оюун ухааныг хөгжүүлэх юм. Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны хэрэглээ хаа сайгүй харагдана. Эмнэлгийн салбараас эхлээд эрүүгийн хэлтэст ч хэрэглэгдэх юм. Энэ нь хүмүүсийн хийж буй ажлыг хөнгөвчилж, зарим зүйлс дээр хүнээс илүү найдвартай байж, орчин цагийн хүн төрөлхтний тулгарч буй асуудлыг шийдэж чадна гэж би боддог.