СУРГУУЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

"Шинэ Монгол Харүмафүжи " сургуулийн онцлог нь нэг бүлэгт багтах хүүхдийн тоог тогтсон хэмжээнд барьдаг. Өөрөөр хэлбэл, нэг багшид оногдох хүүхдийн тоог боловсролын стандартад нийцсэнээс илүү гаргадаггүйгээрээ онцлогтой. Энэ онд бид аравдугаар ангийн дөрвөн бүлэг, наймдугаар ангийнхоёр бүлэг, зургадугаар ангийн дөрвөн бүлэгтэйгээр буюу нийт 740 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Цаашилбал, бага сургууль нь нийт 10 бүлэгтэй байх бөгөөд нэгдүгээр ангийн дөрвөн бүлэг, хоёрдугаар ангийн дөрөв, гуравдугаар ангийн хоёр бүлэг гэсэн нийт 10 бүлэгтэй байх аж. 

Дунд сургууль нь мөн 10 бүлэгтэй байна. Үүнд зургадугаар ангийн дөрөв, долдугаар ангийн дөрөв, наймдугаар ангийн хоёр бүлэгтэй байх юм. Үүн дээр аравдугаар ангийн дөрвөн бүлэг нэмэгдэж нийт 24 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Сурагчдын тоо энэ жил 740 байх ч бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай уялдуулан жил бүр нэмэгдэх бөгөөд ирэх жил энэ тоо 1100 болох аж. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үедээ нийт 1800 сурагч, 140 орчим багш, мөн аж ахуй, захиргааны ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. 

2018-2019 оны хичээлийн жилд суралцагчдын тоо

I анги

/4 бүлэг/

III анги

/ 2 бүлэг /

II анги

/ 4 бүлэг /

НИЙТ 740 СУРАГЧ

VI анги

/4 бүлэг /