card

 

ЭРЭЛХИЙЛ,  ЭРГЭЦҮҮЛ,  ДҮҮЛЭН НИС 

 

"Шинэ Монгол Харумафүжи” сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд нийт 48 бүлэгт 1500 гаруй сурагч, 93 багш, 50 гаруй ажилчид, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бид боловсон хүчнээ өндөр шалгуураар сонгон шалгаруулж авсан. Манай багш нарын дунд хот, улс, олон улсын уралдаан тэмцээн, олимпиадад тэргүүн байр эзэлсэн, тив, дэлхийн аварга, ОУ-ын хэмжээний мастер, спортын мастер цолтой багш нар олон бий. Нийт багш нарын 60 хувь нь зөвлөх багш, тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй. Ийм чадварлаг багш нарын баг, хамт олон олон сайхан амжилтыг гаргаж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна.