card

Тус  сургууль нь эцэг эхийн оролцоо хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг билээ. Эцэг эхчүүд нь сургуулийн үзэл санаа, зорилго, соёлыг хүлээн зөвшөөрч дэмждэг, эерэг хандлагатай, хариуцлагатай байх нь хүүхэд нэг бүрийн сурлага, хүмүүжлийн төлөвшилд эерэгээр нөлөөлдөг. Иймд манай сургууль эцэг эхчүүдийн дунд олон талын үйл ажиллагаа явуулдаг. 9 дүгээр сард эцэг эхийн хурлыг анги ангид нь, 12 дугаар сард анги удирдсан багш,мэргэжлийн багш нар, эцэг эх, сурагч гурвын хамтарсан уулзалтыг, жилийн эцэст эцэг эхийн хурлыг үеэр нь зохион байгуулдаг үүнээс гадна эцэг эхийн өдөрлөгийг бага сургуульд 1-4 ангид "Аз жаргалтай гэр бүл" тэмцээн. Дунд сургуульд "Би сурагч боллоо", Ахлах сургуульд эцэг эхийн өдөрлөгийг уралдаан тэмцээн хэлбэрээр явуулдаг. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхэд чөлөөт цагаараа хайртай гэр бүлийнхээ хамт авхаалж самбаагаа сорих тэднээрээ бахархах мөн сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хүүхдийнхээ ачааллыг ойлгох, үе болон ангийн эцэг эхчүүдийн хоорондын эв нэгдэл хамтын ажиллагаа сайжирдаг.