
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн төгсөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр
Япон улсын хувийн болон улсын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах төгсөгчдийн тоо жил ирэх бүр өссөөр байна.
Япон улсын хувийн болон улсын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах төгсөгчдийн тоо жил ирэх бүр өссөөр байна.
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн төгсөгчдийн амжилтын буухиа үргэлжилсээр
3-р үеийн төгсөгч Б.Цолмонгэрэл Токиогийн Технологийн Их сургуульд инженерийн чиглэлээр англи хэл дээр суралцах хөтөлбөрт Япон улсын засгийн газрын тэтгэлгээр 2025 оны 4-р сараас суралцах урилгаа хүлээж аваад байна.
Б.Цолмонгэрэлийн хувьд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, шантралгүй маш олон шалгалтын ард гарч, өөрийгөө сорьсны эцэст хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцах болсонд бид туйлын баяртай байна.
3-р үеийн төгсөгч Т.Халиун 2025 оны 9-р сараас Рицүмэйкан Ази Номхон Далайн Их Сургуулийн Тогтвортой байдал-Аялал жуулчлалын тэнхимд Хүрээлэн буй орчны чиглэлээр англи хэл дээр сургалтын төлбөрөө 100% хөнгөлүүлэн суралцана.
4-р үеийн төгсөгч Л.Хулан мөн 2025 оны 9-р сараас Токиогийн Олон Улсын Их сургуульд E-Track хөтөлбөрийн хүрээнд Олон улсын харилцааны чиглэлээр англи хэл дээр сургалын төлбөрөө 100% хөнгөлүүлэн суралцах болсон байна.
2-р үеийн төгсөгч Б.Тэнгис Япон улсад 2 жил япон хэлний сургуульд суралцсны эцэст 2025 оны 4-р сараас Гифү мужид байрлах Наканихон Автомотив Коллежид Моторт спортын инженерийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцах болжээ.
Өөрөө өөртөө үнэнч байж, зорилгынхоо төлөө тууштай хичээж тэтгэлэгтэй суралцах болсон бүх төгсөгчдөдөө цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Номын олон дүү нар нь та бүхний гаргасан амжилт, гайхалтай түүхүүдээс урам зориг, үлгэр дуурайл авч хичээнгүйлэн суралцана гэдэгт итгэлтэй байна.
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төгсөгчдийн тоо нэмэгдсээр...
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 1-р үеийн төгсөгчид болох Т.Номунбилэгт, Ө.Халиун нар 2022 оны 4-р сард Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Япон орныг зорьж байсан.
2 төгсөгч маань 2025 оны 3-р сард тус тусын сургуулиа төгсөж байна.
Т.Номунбилэгт Оосакагийн мэдээлэл, компьютерийн коллежид График дезайнер мэргэжлээр суралцан төгссөн бөгөөд энэ 4-р сараас эхлэн Японы улсын сургууль болох Сага Их сургуулийн "Урлаг-Бүс нутгийн дизайн"-ы тэнхимд 3-р курсээс дэвшин суралцахаар болжээ.
Ө.Халиуны хувьд Киото компьютер гакүйн сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгсөхдөө сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарч, амжилттай сургуулиа төгссөн байна. Тэрээр үргэлжлүүлэн Шига Их сургуулийн 3-р курсээс эдийн засгийн чиглэлээр суралцах болсон сайхан мэдээг бидэнд дуулгалаа.
Хичээнгүй 2 төгсөгч маань их сургуулиа төгсөх хүртлээ Япон улсын засгийн газрын тэтгэлэгээ үргэлжлүүлэн авахаар болсон бөгөөд зорьсон зорилгынхоо төлөө зүтгэх эрдмийн их аянд нь ШМХФ сургуулийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.
Төгсөгч нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчөөрөө алдаршина.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТЭТГЭЛЭГТ ОЮУТНУУД ТОДОРЛОО.
1. Жоосай Олон улсын Их сургууль (城西国際大学)-тай хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын сургалтанд 2025 оны хичээлийн жилд 1 оюутныг шалгаруулж, сургалтын төлбөр болон амьдрах байрны 100 хувийн хөнгөлөлттэйгээр сургахаар болсон юм.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад ШМХФ сургуулийн 4-р үеийн төгсөгч А.Ханмөрөн шалгарч, тус сургуулийн Олон улс хүмүүнлэгийн тэнхимд Олон улсын харилцаа мэргэжлээр сурахаар 2025.03.16-ны өдөр арлын Япон орныг зорьлоо.
2. Япон улсын Фүкүй Технологийн Их сургууль (福井工業大学)-тай хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын хөтөлбөрт 2025 оны хичээлийн жилд 4-р үеийн төгсөгчид болох Н.Мандах (Менежмент мэдээлэл зүйн тэнхим), Б.Хэрлэн (Байгаль орчин хэрэглээний химийн тэнхим), А.Энхжин (Барилга архитектурын тэнхим) элсэлтийн шалгалтдаа тэнцэн, сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэйгээр суралцах урилгаа албан ёсоор хүлээн авлаа.
Мөн 3-р үеийн төгсөгч Н.Эрхэмбаяр 2025 оны 4-р сараас цахилгаан электроникийн тэнхимд сонсогч оюутнаар суралцахаар болсон.
3. Япон Улсын Токиогийн Олон Улсын Их Сургуультай 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд бакалаврын үндсэн ангид (Distinguished Student Scholarship) тэтгэлэгт хөтөлбөрт 1 сурагчийг сонгон шалгаруулж, 4 жилийн турш сургалтын төлбөрийг 100% хөнгөлөн суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрт 5-р үеийн сурагч Ц.Сарангоо шалгарч 2025 оны 9-р сараас тус сургуульд бизнес эдийн засгийн чиглэлээр англи хэл дээр суралцах болзлоо хангаад байна.
Зорьсон зорилгынхоо төлөө тууштай хичээж тэтгэлэгт хөтөлбөртөө тэнцсэн төгсөгчдөдөө болон бүхий л цаг үед шавь нараа чиглүүлэн, уйгагүй хөдөлмөрлөсөн багш нартаа, үргэлж дэмжиж ирсэн эцэг эх асран хамгаалагч нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
Төгсөгч нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчөөрөө алдаршина. Эрдмийн их аян зам нь дардан байх болтугай.
Төгсөгчдийнхөө цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
1-р ангийн элсэлтийн дүн мэдээ
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийг сонгон бяцхан хүү/охины хамт “Хамтарсан уулзалт” ярилцлагад оролцсон нийт эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Нэгдсэн дүн мэдээг доорх холбоосоор харна уу.
https://docs.google.com/spreadsheets/d/1abOAhaX9BOyheG4tUgw94bv6vQqVVV1h/edit?usp=sharing&ouid=115133758706238739177&rtpof=true&sd=true
Хувийн дүн мэдээг бүртгэлийн хуудаснаас харна уу.
https://shinemongolharumafuji.edu.mn/elselt2025
Тэнцсэн эхний 72 сурагч доорх хуваарийн дагуу өнөөдөр буюу 03.24-ны өдөр сургуулийн байранд эцэг эх, асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж, "Батламж"-аа гардан авна уу.